Vsmart Extensions

Уул уурхайн сургалт

Европт суралцах

Манай оюутанууд

IMG_5837.JPG

Санал асуулга

Та аль улсад суралцахыг хүсдэг вэ?
New Tashiro LLC
Бидний тухай
PDF


Нью-Таширо’ Олон улсын оюутан солилцооны байгууллага нь байгуулагдсан цагаасаа эхлэн Бээжинд суугаа Италийн элчин сайдын яамнаас Нот бичиг солилцсоны үндсэн дээр Монгол дахь албан ёсны үйл ажиллагаагаа Uni-Itali төвтэй хамтран 7 дахь жилдээ оюутан залуусыг Дэлхийн шилдэг 300, Европын шилдэг 100-д багтсан Итали улсын 56 их дээд сургуульд 356 гаруй мэргэжлээс сонгон суралцах боломжийг олгосоор ирсэн туршлагатай. Одоогийн байдлаар Итали Улсын их сургуулиудад нийт 216 гаруй оюутан суралцаж байна.

Мөн бид 2011 оны хичээлийн жилээс эхлэн Австрали улсын “Skills Tech Australia” буюу Австралийн техник мэргэжлийн сургуультай хамтран боловсролын түвшин харгалзахгүйгээр суралцах автомашины үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, боловсруулан үйлдвэрлэл, инженер технологи, электрон технологи болон шинжлэх ухааны гэх мэт чухал салбаруудад боловсон хүчин бэлтгэх элсэлтээ авч байна.

Бидний цаашидын зорилго бол Европын олон орны / Франц, Швейцарь, Испани, Голланд... гэх мэт Европын олон орны их дээд сургуулиудад Монголын ирээдүй болсон залуучуудыг суралцах боломж гарцыг нь нээж өгөх.

Дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад чанартай боловсрол эзэмшихэд нь туслах, шаардлагатай мэдээлэлээр хангах, боловсролын бүхий л төрлийн үйлчилгээг 1 дороос мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх явдал юм.